Алдартнууд

Алдартнууд

Алдартнууд

Тус сумын ард түмний дотроос төр засаг, түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж Улсын хошой аварга малчин Р.Рэнцэндорж, саальчин Н.Ичинхорлоо, Улсын аварга малчин Г.Бат-Эрдэнэ, Ж.Нямдаваа, Р.Рэнцэндорж, Ч.Ухна, Д.Дашдондог, Д.Батбаатар нар шагнагдаж аймгийн аварга цолыг 21 малчин, Сумын аварга 36 малчин,   спортын зэрэг цолтой тамирчид 10 гаруй төрөн гарчээ. Энэ хугацаанд төрийн дээд шагнал

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 7

Алтан гадас одонгоор 20

Хөдөлмөрийн хүндэт медалиар 21

Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор 4

Байлдааны медалиар 2

Засгийн газрын хүндэт жуух бичгээр 14 хүн тус тус шагнагдсан байна.

Сумын сэхээтнүүдийн дотроос Клиникийн Ш нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны дэд доктор, Монгол улсын төрийн шагналт мэс засалч агсан П.Дондов, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит, шагналт яруу найрагч П.Бадарч, МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор агсан Р.Балдорж, ХСИС-ын цагдаагийн сургуулийн захирал доктор, профессор цагдаагийн дэд хурандаа Н.Ганбадрал   ХАА-н дэд доктор агсан Н.Гүржав, Эдийн засгийн ухааны дэд доктор, дэд профессор Л.Дуламсүрэн, Сурган хүмүүсүүлэх ухааны дэд доктор Н.Нэргүй, Улсын тэргүүний уран сайханч уртын дууч Н.Уламбаяр, Зууны манлай дуучин Сарантуяа, Үндэсний сурын спортын “Улсын мэргэн” харваач Д.Өлзийбат нарын шижлэх ухаан, урлаг спортын олон сайчуудыг төрүүлэн гаргаснаараа бахархдаг юм.

Манай сумын ард түмний дотроос 1939, 1945 оны байлдаанд олон арван эрчүүд биеэр оролцож, эх орноо хамгаалах ариун үйлсэд халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явжээ. Тэдний дотроос 1939 оны Халхын голын байлдаанд Ц.Бямбаа, Н.Төмөр, С.Ганчулуун, Х.Очир, Б.Гончигравжаа, 2 удаагийн дайнд Л.Дамчаа-Яримпил, Д.Загд, Х.Дамчаа нар оролцсоны дээр 1945 оны чөлөөлөх дайнд 20 гаруй хүн оролцжээ.