Untitled-1

Эрхэм хүндэт Баянжаргаланчууд  та бүхний амар амгаланг айлтгая!

Засгийн газраас 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан. Үүний хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн үйлчилгээний байгууллагууд төлөвлөгөө гарган, холбогдол арга хэмжээг авч ажиллаж байна. Манай сумын хувьд төрийн албан хаагчид ёс зүй, манлайллыг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлаж байна. Төрийн албан хаагчдын ёс зүй, манлайлал, сахилга хариуцлагыг дээшилснээр иргэдэд хүрэх, төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай болно. Иймд Баянжаргаланчууд та бүхэндээ ачааны хүндийг үүрч яваа төрийн байгууллагууд болон төрийн албан хаагчдаа дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхнийг хүндэтгэсэн: ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид

ЗДТГ-ын даргын тушаалууд