Танилцуулга

Танилцуулга

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Баянжаргалан сум нь аймгийн зүүн өмнөд оршдог бөгөөд баруун талаараа тус аймгийн Баян сумтай хойд талаараа Архуст, Баяндэлгэр сумтай, зүүн талаараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан, урд талаараа Говьсүмбэр аймагтай хиллэдэг.

Байгалийн бүсчлэлийн хувьд тал хээрийн бүсэд багтдаг, эх газрын эрс тэс уур амьсгалтай, сумын төвийн дундаж өндөр нь далайн түвшинээс дээш 1500м,  237651га газар нутагтай.

Улаанбаатар хотоос 168 км, Төв аймгаас 148 км, Багануур хотоос 80 км, Багахангай дүүргээс 59 км, Говь сүмбэр аймгаас 110 км-т тус тус оршдог.

Манай сум нь Баян эрхтий, Жаргалант, Баясгалант, Уушиг, Уяат, Нүдэн, Их,бага уул, Дэлгэрцогт, Хүн овоот, Өгөөмөр, Тогос зэрэг далайн түвшнээс дээш 1200-1500м өндөр өргөгдсөн уулс, Хашаат, Модон, Бөөрөлжүүт, Малхын уудам талууд, Шорвог, Шар худаг, Ботгон, Төгрөг, Сайн Муу хөөт, Гэзгийн бүрд, Хаяа бүрд, Гашууны хужир шүүтэй тойром бүрдтэй.

Нутгийн зүүн хилээр Хэрлэн гол 60 км урсан өнгөрдөг, том жижиг 30 орчим нуур тойром, цөөрөм, бүрд, булагтай.

Нутгийн 30 орчим хувь нь говь тал хээрийн элсэрхэг цайвар хүрэн хөрстэй Бургас, харгана, хайлаас, буйлс, дэрс зэрэг модлог, Агь, таана, хөмүүл, мангир, зэрэг сонгинолог, Хазаар өвс, ерхөг, хиаг, дэгд,сөд, цөс өвс, гоньд, таван салаа, хонин зээргэнэ зэрэг бэлчээрийн болон эмийн ургамалтай.

Ан амьтдаас Аргал хонь, цагаан зээр, тарвага, үнэг, хярс, чоно, мануул, дорго, туулай зэрэг үслэг ан, Идлэг болон начин шонхор, тас, элээ, бүргэд, сар зэрэг жигүүртэн шувууд, Хун, галуу, тогторуу, цахлай ангир зэрэг усны шувууд, Хэрлэн голдоо Тул, зэвэг, улаан залаат, соом, зэрэг загастай.

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Тогос хайрхан, уяат хад, Чингэсийн галын тахилын онгон, Хүн чулуу зэрэг 10-аад хөшөө дурсгал, Гуа довны “Эртний хотын туурь”, Юмчийн хийдийн тууриас гадна 132 булш, хиргэсүүртэй.

Байгалийн баялагаас Алт, нефть, төмрийн хүдэр, хүрэн нүүрс, шатдаг занар, битум, бал чулуу, шохойн чулуу, уст цахиур, боржин утаат болор, үйлвэрлэл технолгийн зориулалт бүхий хар, цагаан шавар, элс, өнгөт цос, хайрга зэрэг ашигтмалтмалтай.

Засаг захиргааны хувьд 3 багтай, ЗДТГ, 9-н жилиийн сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цэцэрлэг зэрэг төроийн байгууллага мал эмнэлэг, холбоо, эрчим хүч, ШТС, дэлгүүр, зочид буудал зэрэг үйлчилгээний газрууд үйл ажиллагаа тогтмол явуулж байна.

Сумын хэмжээнд 206542 малтай, Гавьяат малчин1, Улсын хошой аварга 1, Улсын аварга14, Аймгийн хошой аварга 2, Аймгийн аварга 29, Сумын аварга малчин 38 тус утс төрөн гарсан.