ТАНИЛЦУУЛГ

ТАНИЛЦУУЛГ

82
0
SHARE

Баянжаргалан сумын эрүүл мэндийн төвийн үүсэл хөгжил

Тус Эрүүл Мэндийн төв нь 1938 онд “Бага эмчийн салбар” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.

  • 1941 онд салбар болж өргөжсөн
  • 1961 онд эмнэлгийн анхны барилгыг барьж байсан бол одоогийн барилгад 1981 онд орж байжээ.
  • 1969 онд эмийн сантай болсон

Эрүүл мэндийн төвд 20 ажилтан ажиллаж байгаагаас их эмч-2, сувилагч-4, бага эмч-2 эх баригч-1, статистикч эмч-эмийн санч-1, нягтлан бодогч-1, нийгмийн эрүүл мэндийн ажилтан-1, аж ахуй үйлчилгээний-8 ажилтан ажиллаж байна. Мэргэжилтнүүдийн 50 дээш хувь нь мэргэжилээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагтай хамт олон.

emneleg

 

 

АЛСЫН ХАРАА

Эрүүл мэндийг дэмжигч орчин, үйлчилгээний соёл, чанарыг эрхэмлэгч байгууллага болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тасралтгүй, чанартай, хүртээмжтэй үзүүлж өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ

ҮНЭТ ЗҮЙЛС

Тэгш харилцаа – Үйлчлүүлэгч болон хамт олны дунд ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлох, үл хайхрах хүчирхийлэл үйлдэхгүй

Чанартай үйлчилгээ – Мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлнэ.

Нэр хүнд – Ажилтан  бүрийн үнэ цэнэ, оролцоог эрхэмлэнэ.

Багийн ажиллагаа – Багаар ажиллах соёл, бүтээлч хандлагыг хэвшүүлнэ

NO COMMENTS

LEAVE A REPLY