Үлийн цагаан огтоно устгах ажил

Үлийн цагаан огтоно устгах ажил

141
0
SHARE

dga dsfa

Сумын Засаг даргын Бэлчээрийн хөнөөлт, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг  зохион байгуулсан тухай А\37, Хорио цээрийн дэглэм тогтоох тухай А\38 Захирамжийн дагуу үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг сумын хэмжээнд 1150 га газарт бактобромадион буюу хортон мэрэгч хортон мэрэгч устгах биобэлдмэлийг цацаж ажилласан.

2019 оны 04 сарын 14 өдрөөс 04 сарын 19-ний өдрийн хүртэлх хугацаанд тус суманд бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй хортон үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг гурван багийн хэмжээнд Жаргалант I-р багийн нутаг дэвсгэрт хашаатын тал, хөдөө худаг, сүүж, дэл, хар нуур, зээгийн цагаан толгой, цагаан нуурын зүүн хажуу нийт 365 га талбайд, Улаан-Ухаа II-р багийн нутаг дэвсгэрт Уран бор, Улаан-Ухаагийн энгэр, гэр чулуун, баруун чулуутийн энгэр, өндөр модод, дарь эхийн холбоо, дунд гүүр нийт 375 га талбайд , Эрдэнэ III-р багийн нутаг дэвсгэрт Гучингийн хоолой, хөх толгой, дэл, өвөр, хүдэр, амбан овоот, гүнзгай хонхор орчмын нийт 410 га талбайд сумын хэмжээнд 1150 га талбайд 1,8 тн бактобромадиолон буюу хортон мэрэгч устгах биобэлдмэлийг цацаж ажилласан.

Үлийн цагаан оготно устгалын хор цацах газар нутгийн зураглалыг гаргаж, тус нутагт хаваржиж буй айл өрхүүдийг тухайн нутаг дэвсгэрийн бэлчээрийн чөлөөлүүлэн малаа бэлчээхгүй байх талаар мал амьтны биед үзүүлэх, хор хөнөөлийн талаар устгалын ажлын хэсгийн гишүүд, малчид, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч гарын авлага материалаар нийт 92 иргэнд хүргэсэн.

Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 10 иргэнийг түр ажлын байраар хангаж гэрээ байгуулж, 3 автомашин, 2 мотоциклийг ашиглаж бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулан ажиллаа. Хөдөлмөр хамгааллаын хувцас 10ш, ажлын бээлий 60ш, маск 60ш, нүдний шил 10ш, шингэн саван10ш, гарын алчуур 10ш нийт 194.000 төгрөг, устгалын явцад А-80 бензин 75литр, Дизель түлш 130 литр А-92 бензин 40 литр тус тус зарцуулсан

Устгал хийх явцад Засаг дарга, ЗДТГ-н дарга, БОУБайцаагч нар 1 удаа хяналт шалгалт хийж зааварчилгаа зөвлөгөө өгч ажилласан.

NO COMMENTS

LEAVE A REPLY