Ахмадын баяр

Ахмадын баяр

16
0
SHARE

БАТЛАВ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГЫН
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ: Э.БАЯНМӨНХ

“АХМАДАА ХҮНДЭЛЬЕ”ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ
Үндэслэл: НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын
1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 20 жил болжээ. Манай сумын нийт ахмад 171ахмад байдаг. Үүнээс манай эрүүл мэндийн төвд ажиллаж байсан 9 ахмад байна.
Ахмадын баярыг тохиолдуулан “Эрүүл насжилт идэвхитэй хөдөлгөөн”аяныг өрнүүлж ахмад настанууд эрүүл урт удаан наслах арга иогоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийхийг уриалж ахмаддуудын дунд “Бүжиг”-ийн тэмцээн зохиох нь эрүүл наслахад хөдөлгөөнөөр хичээллэх нь үр дүнтэй арга юм.
Зорилго: Ахмад настанг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллүүлэх,иогоор хичээллүүлэх,эрүүл насжилтын талаар эрүүл мэндийн боловсрол олгох.
Хугацаа:2019.10 сарын 01
Хамрах хүрээ:Сумын хэмжээний ахмадууд
Хариуцах байгууллага:Сумын эрүүл мэндийн төв
Хамтран ажиллах байгууллага:Сумын ахмадын хороо,ЗДТГ
Үйл ажиллагааны чиглэл:1.Ахмадуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах
2.Эрүүл насжилт идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллүүлэх
3.Харьяа ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх

“АХМАДАА ХҮНДЭЛЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
2019 онд “Ахмадаа хүндэлье” үйл ажиллагаа зохион байгуулж нийт 25 настан урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.10-р сарын 1 нд ахмад настны хүндэтгэлийн үйл ажиллагаа соёлын төв, ЗДТГ, ЁБС, СӨБ, ЭМТ хамтран зохион байгуулж байгууллага бүр 1 урлагийн номер үзүүлэн байгууллага тус бүр 1 тэмцээн зохион байгуулсанаас манай эрүүл мэнгдийн төв “Эрүүл насжилт идэвхитэй хөдөлгөөн” нэртэй бүжгийн тэмцээн зохиож нийт 8 хос ахмад оролцон эхний 3 байр шалгарсан 3 хос ахмад настанг батламж гарын бэлгээр шагнасан. “Ахмадаа хүндэлье” үйл ажиллагааны хүрээнд нийт 90 ахмад оролцсон.Үүнээс ЭМТ-өөс ахмад настны тэтгэвэрт гарсан 9 ахмад настанд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг өгсөн. Мөн 3-н багийн хамтарсан “Алтан намар” өдөрлөгт ахмадуудын дунд үзэсгэлэн худалдаа зарлан дүгнэсэн 3 ахмад оролцсон .
Үзэсгэлэн худалдаа

1-р байранд Цагаан идээ идээгээр оролцсон настан Ж.Энхтуяа /ЕБСийн урлагийн номер/
2-р байранд цагаан идээгээр Цогзолмаа нар амжилттай оролцлоо.

Эрдэнэ багийн настан ардын дуу Баярын хурал
“Эрүүл насжилт идэвхтэй Хөдөлгөөн” тэмцээний шагнал Гардуулах үйл ажиллагаа

МЭДЭЭЛЭЛ БИЧСЭН НЭМА: Н.УНДРАХ

NO COMMENTS

LEAVE A REPLY