Соёлын төв

Соёлын төв

20
0
SHARE

Төв аймгийн Баянжаргалан сумын
Соёлын төвийн мэдээлэл

Баянжаргалан сумын соёлын төв нь 2019 он гарснаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж нийт 47 арга хэмжээгээр давхардсан тоогоор 3925 хүнд хүрч үйлчилж үзэгч орлогийн 800,000 төгрөгийг соёлын төвийн нэмэлтийн сангийн дансанд байршуулсан. Соёлын төвийн дотоод болон гадаад тохижилтын хүрээнд Номын сан болон соёлын төвийн гадна талбайг хашаажуулж фасадны гэрлийг байршуулсан. Мөн Орон нутаг судлах танхим, Соёлын төв, Номын сан зэргийн гадна хаягийг шинэчилж гадна болон дотор цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийн иргэдэд цэвэр цэмцгэр таатай орчинд үйлчилж байна.
Сумаас зохион байгуулж буй ажил болон байгууллагийн дотоод ажилд нийт ажилчдыг идэвхитэй хамруулан ажиллаж байна.
-2019.09.21-нд Монголын соёл урлагийн ажилтны баярын өдрийг дугуйлангийн сурагчид болон үе үеийн ажилчидтай хамтран тэмдэглэн өнгөрүүллээ.

-2019.10.25-нд болсон Төрийн албан хаагчдын урлагийн үзлэгийн 2-р шатанд албан хаагчдыг бэлтгэн оролцуулж 3-р байр эзэлсэн ба Жаргалан цэцэрлэгийн туслах багш Б.Гэрэлцолмон “Ардын дуу”-ны төрөлд дэд байр эзэлж 3-р шатны шалгаруулалтанд орох эрхийн эзэн болсон.

NO COMMENTS

LEAVE A REPLY