Танилцуулга

sum.gif

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Төв аймгийн Баянжаргалан сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Сэцэнчин ван хошуу.

Жаргалант, Улаан-Ухаа, Эрдэнэ гэсэн 3 багийн нийт 474 өрхөд 1558 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас эхнээсээ 23-д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог.

Газар зүйн байршил

Төв аймгийн зүүн урд хэсэгт:

  • Улаанбаатар хотоос 168 км,
  • Аймгийн төвөөс 160 км зайд байрладаг.

Баруун, баруун хойд, хойд талаараа Төв аймгийн Баян, Архуст, Баяндэлгэр, урд талаараа Говьсүмбэрийн Баянтал, Сүмбэр, зүүн, зүүн урд талаараа Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Хэрлэнгийн бэсрэг уулсын мужийн Хэрлэнгийн мужид багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 0 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 2012, 2013 онд

температур-23,7 °С, 20,9°С

  • 7 дугаар сарын дундаж

температур+19,4 °С

  • жилийн дундаж салхины хурд4-8 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр273,9 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 237651,0 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

233826,94

98

Ойн сан бүхий газар

0

0

Усан сан бүхий газар

904

0.08

Тусгай хэрэгцээний газар

0

0

Тосгон, суурингийн газар

1493

0,1

Дэд бүтцийн газар

10,810

 

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 858,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 599,4 сая төгрөг, сумын өөрийн орлого 250,8 сая төгрөгийн орлогоос бүрддэг.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1054,7 сая төгрөг байна. Нийт зардлын 53,5% хувь нь цалин, 5,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 30,6 хувийг урсгал шилжүүлэг, 10 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 7 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 19,2 мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 0.07 сая, аймагт 0.3 сая, орон нутагт 0 сая нийт 0,4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Хөдөө аж ахуй

Малын бүтэц

Сумын хэмжээнд 114312 толгой малтайгаас 285 тэмээ, 8381 адуу, 3501 үхэр, 62613 хонь, 39532 ямаа байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 4.6 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 2.5 хувьд нь төмс, хүнсний ногоо, 2.1 хувьд нь бусад бүтээгдэхүүн тариалж байна.

Инженерийн дэд бүтэц                  

Зам тээвэр. Сумын хэмжээнд шороон замаар хобогддог.

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1988 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай.

Ус хангамж. Сумын төвд ундны усны худагт зөөлрүүлэх төхөөрөмж тавигдсан. Сумын хэмжээнд нийт Гүн өрмийн 29, богино яндант 2, энгийн уурхайн 80 худаг байна.

Дулаан хангамж. Сумын төвийн төсөв байгууллагууд нь тус тусдаа бага оврын уурын зуухтай, нийт 5 бага оврын уурын зуух, Засаг даргын тамгын газар, Номын сан, Цагдаагийн кабоны барилгуудыг цахилгаанаар халаадаг.

НИЙГЭМ 

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт 

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

893

665

1558

Нийт эрэгтэй

0-4 нас                                                  

455

326

781

5-9 нас

     

10-14 нас

     

15-18 нас

     

19-24 нас

     

24-29 нас

     

30-34 нас

     

35-39 нас

     

40-44 нас

     

45-49 нас

     

50-54 нас

     

55-59 нас

     

60-65 нас

     

65-аас дээш нас

     

Нийт эмэгтэй

0-4 нас

438

339

777

5-9 нас

     

10-14 нас

     

15-18 нас

     

19-24 нас

     

24-29 нас

     

30-34 нас

     

35-39 нас

     

40-44 нас

     

45-49 нас

     

50-54 нас

     

55-59 нас

     

60-65 нас

     

65-аас дээш нас

     

Өрхийн тоо

180

294

474

Суурин хүн ам

1558

Түр оршин суугч

 

Шилжилт хөдөлгөөн

  

Тус сум нь Багануур дүүрэгтэй хаяа нийлэн оршдог нийт хүн амын 57,3 хувь нь сумын төвд амьдардаг.

Сумын хүн амын 65,5 хувь нь залуу болон дунд насныхан, 28,4 хувь нь хүүхэд, 6,1 хувь нь хөгшид байна.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай орон сууц байхгүй. 1988 онд баригдсан 1 айлын нэг давхар сууцны барилгатай. 2012 онд төрийн албан хаагчийн 2 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

320

2

Сургуулийн дотуур байр

ор

60

3

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

суралцагч

0

4

Цэцэрлэг

хүүхэд

50

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

5

6

Спорт заал

тоо

 

7

Биеийн тамирын талбай

м2

100

8

Соёлын төв

тоо

1

9

Номын сан

суудал

20

10

Банк

тоо

2

12

Халуун ус

шүршүүр

1


 

Вэб холбоос