Гишүүн нэвтрэх

Холбоо барих

Хаяг: Төв аймаг Баянжаргалан сум

Байршил: Засаг даргын тамгын газар

Email: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Бидний зочин

Бидэнд 30 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Зурагт хуудас

800px_phyllopteryx_taeniolatus1.jpg

Component ImageComponents are larger extensions that produce the major content for your site. Each component has one or more "views" that control how content is displayed.In the Joomla! administrator there are additional extensions such as Menus, Redirection, and the extension managers.

СЭМТ

emneleg.gif

Эмнэлэг

  • Эрүүл мэндийн төв
  • Эрдэнэ багийн 1-р хороонд байршилтай
  • 5 ортой
  • 1 эмч, 4 сувилагч нийт 21 ажиллагсадтай
  • 1979 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангасан зориулалтын барилга.

Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 4 жижиг дэлгүүр, 2-р мухлаг, нийтийн хоолны цэг 1, үсчин 1, оёдлын 5 жижиг цех, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Эрүүл мэнд

 

Суманд улсын төсвийн 5 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 1 их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.

 

2012 онд нийт 38 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 265 , осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 80 тохиолдол гарсан байна.

 

 

 

 

Цэцэрлэг

tsetserleg.gif

  • “Жаргалант” цэцэрлэг
  • Эрдэнэ багийн 1-р хороонд байршилтай
  • 50 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 57 хүүхэд хүмүүжиж байна
  • 12 багш, ажиллагсадтай
  • 1988 онд баригдсан, 378,8м2 талбайтай, бетон суурьтай хавтгай дээвэртэй 2004 онд Тогтвортой амжиргаа төслөөр дээврийн засвар хийж нам даралтын зуух тавьсан. Барилгын капитал их засвар хийгдээгүй. Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 03 сарын 21-ний өдрийн 46/18/19-72 тоот дүгнэлттэй. Одоогоор дээвэр хууларч унаснаас ус гоожих, хана тааз цууралт өгсөн, хаалга, цонх, ханаар нэвт салхи сийгснээс дулаанаа алддаг, чийгтэйгээс мөөгөнцөр үүссэн, багтаамж муу, өрөө тасалгааны хүрэлцээгүй. Эдгээрээс шалтгаалан шинээр барилга барих шаарлагатай.
  • ТӨВ  АЙМГИЙН    БАЯНЖАРГАЛАН  СУМЫН

    ЖАРГАЛАН  ХҮҮХДИЙН  ЦЭЦЭРЛЭГИЙН

    ЭРХЭМ   ЗОРИЛГО


    Бага насны хүүхдийн бие бялдар , оюун ухаан , нийгэмшихүйг цогцоор нь хөгжүүлж асрах , хамгаалах, хүмүүжүүлэх , сургах үйлчилгээг тасралтгүй хүргэхэд оршино.

     

    ЖАРГАЛАН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН

     

    ЭРХЭМ ЗОРИЛГО

     
    • Бага насны хүүхдийн бие бялдар , оюун ухаан , нийгэмшихүйг цогцоор нь хөгжүүлж асрах , хамгаалах, хүмүүжүүлэх , сургах үйлчилгээг тасралтгүй хүргэхэд оршино.
     
    • Гол зорилго:
     

    Багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлж , бага насны хүүхдийн хөгжлийг цогцоор нь хангахад чиглэсэн хүүхэд төвтэй хөгжүүлэх арга барилыг эрхэмлэж , хүнийг эрхэмлэн дээдэлсэн , улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад өөрийн хувь нэмрээ бодитой оруулахуйц сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний шилдэг байгууллага болоход оршино.

     

                   “ХҮНИЙГ ДЭЭДЛЭН, ХӨГЖЛИЙГ ЭРХЭМЛЭЕ”

     

    Стратеги төлөвлөлтийн зорилго:

     
    • Боловсролын салбарын хөгжлийн бодлого , стратегид нийцүүлэн,төрийн болон төрийн бус байгууллага , гэр бүл, олон нийтийн дэмжлэг , оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн замаар СӨНХ-дэд боловсрол эзэмшүүлэх , сургуульд бэлтгэх таатай орчин бүрдүүлэхэд оршино.
     

    Хэрэгжүүлэх хугацаа :

     

    2011-2014 он

     

    Хамрах хүрээ:

     

    2-5 насны 110-145 н хүүхэд , 11-15н багш ажилчид, 300гаруй эцэг эх , асран хамгаалагчид, хот, орон нутгийн цэцэрлэгийн багш нар , түншлэгчид

     

    Үндсэн зорилтууд:

     
    1. Сургалт хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулах
    2. Сургалт хүмүүжлийн орчин бүрдүүлэх
    3. Цэцэрлэгийн үйл ажиллагааны тогтвортой хөгжил ,нийгмийн түншлэлийг хангах


 

Вэб холбоос