• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
2021 оны мал тооллогын урьдчилсан дүн

2021 оны мал тооллогын урьдчилсан дүн

Монгол Улсын ‘’Статистикийн тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг 2020 оны 12 дугаар сарын 7-ноос 17-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж явууллаа.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2021 оны жилийн эцэст аймгийн малын тоо 4 сая 744.1 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 143.4 мянган толгой буюу 2.9 хувиар буурлаа. 2021 онд малын тоо нэг төрөл дээр өмнөх оныхоос өслөө. Тэмээ 36 толгой буюу 1.0 хувиар өсөж харин ямаа 127.2 мянган толгой буюу 7.7 хувиар, адуу 7.8 мянган толгой буюу 2.1 хувиар, үхэр 2.5 мянган толгой буюу 0.2 хувиар, хонь 5.9 мянган толгой буюу 0.2 хувиар тус тус буурлаа. 10 сумын малын тоо өмнөх оноос 16614-1224 толгойгоор буюу 12.2-1.3 хувиар тус бүр өсөж, харин 17 сумын мал тоо өмнөх оноос 31082-1063 толгойгоор буюу 13.8-1.1 хувиар тус бүр буурлаа. Баянжаргалан, Архуст, Аргалант сумдын мал 5 төрөл дээр өслөө.

МАЛЫН ТООНЫ ЭРЭМБЭ ЗИНДАА, аймгаар, урьдчилсан дүнгээр

Төрөл Улсын ЭРЭМБЭ ЗИНДАА Аймаг Толгой

Тэмээ 14 Төв 3 662

Адуу 4 Төв 356 871

Үхэр 5 Төв 319 567

Хонь 4 Төв 2 534 444

Ямаа 7 Төв 1 529 554

Бүгд 4 Төв 4 744 098

2021 ОНЫ АЙМГИЙН МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮН МАЛЫН ТӨРЛӨӨР ЭРЭМБЭ ЗИНДАА, ӨСӨЛТ, БУУРАЛТ- СУМААР

 

2021-12-30 11:06:47