• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасныг тус тус төрийн захиргааны гүйцэтгэх (туслах) албан тушаалын 96 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Бүртгэл: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагийн хооронд цахимаар хийгдэнэ. (Баримт бичгийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг бүртгүүлэгч хариуцна)

Цахимаар ирүүлэх баримт бичиг:

- Төрийн албан хаагчийн анкет; (шууд бөглөнө)

- Иргэний үнэмлэхийн хуулбар; (хуулбарыг хавсаргана)

- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; (1 PDF файл болгож хавсаргана)

- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; (1 PDF файл болгож хавсаргана)

- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа; (1 PDF файл болгож хавсаргана)

- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; (анкет хэсэгт татаж оруулна)

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. (хуулбарыг хавсаргана)

- Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас /e-mongolia–аас татан авах/; (хуулбарыг хавсаргана.)

- Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; (1 PDF файл болгож хавсаргана)

- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар; (хуулбарыг хавсаргана)

- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; (1-3 PDF файл болгож хавсаргана)

- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/. (хуулбарыг хавсаргана)

Шалгалт: 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хуваарийн дагуу Төв аймгийн ЗДТГ-т болно.

Зарын дэлгэрэнгүйг https://hh.csc.gov.mn/.../8724f99e-c191-4283-b88b... үзнэ үү.

hh.csc.gov.mn

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем

2022-02-24 15:39:26