• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
"Боловсролыг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд Ц.Туваан сайд манай суманд

Баянжаргалан суманд ажиллаж Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Боловсролыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй сурагчийн ширээ сандал, компьютер, проекторыг сумын сургуульд хүлээлгэн өглөө. #Баянжаргалан сумын ЕБС-д 6 настны ширээ сандал тус бүр 50 ширхэг, дунд, ахлах ангийн ширээ 50, сандал 100 ширхэгийг хүргэж өгөв.  
Суманд ажиллах үеэрээ сумын Засаг дарга Ө.Нямбаяр, ИТХ-ын дарга Г.Золбаатар, Орлогч дарга П.Мөнх-Эрдэнэ, Багийн засаг дарга А.Найдандорж нартай уулзаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. Баянжаргалан суманд өвөлжилт хүндэрч, сумын аюулгүйн нөөц дуусах төлөвтэй, цаашид малын өвс тэжээл дутагдах нь тодорхой байна. Мөн сумын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй шаардлагатай тоног төхөөрөмж, зөөврийн компьютерийг хүлээлгэн өглөө. 

2023-02-10 00:00:00