• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
Иргэдэд хүргэх мэдээлэл

Сургуулийн өмнөх боловсролын МАНЛАЙЛАГЧ, ҮЛГЭР ЖИШЭЭ Эмэгтэйн ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Бат-Очир овогтой Чулуунцэцэг нь 1971 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд Бат-Очирын том охин болон төрсөн. Бага насаа цэцэрлэг яслид хүмүүжин өнгөрөөсөн. 1979 онд сумын 8н жилийн дунд сургуулийн 1-р ангид элсэн орж, 1987 онд 8 дугаар ангиа амжилттай төгсөөд Төв аймгийн Зуунмод хотын 1-р 10 жилийн дунд сургуульд дэвшин суралцаж, 1989 онд 10-р ангийг бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн. Б.Чулуунцэцэг нь 1989 онд 10-р ангиа төгсөөд Баянжаргалан сумынхаа хүүхдийн цэцэрлэгт тогоочоор ажилласан тэр л цагаас ажлынхаа анхны гарааг эхлэж байжээ. 2004 онд Улаанбаатар хотын Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төвд туслах багш мэргэжлээр суралцан төгсөж, улмаар тус цэцэрлэгтээ туслах багшаар дэвшин ажиллаж одоог хүртэл уг албан тушаалаа нэр төртэй гүйцэтгэсээр байна.Туслах багш Б.Чулуунцэцэг нь залуу багш нар төдийгүй бусад ажилчид, залуусд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, халуун дотно сэтгэлээр ажлын туршлага, арга барилаа зааж сурган, амьдралын тус дэм үзүүлж, халуун дулаан хайр халамжийг үргэлж мэдрүүлж байдаг элгэмсэг дотно зантай, харилцааны соёлтой, төлөв төвшин төрийн албан хаагч юм.Туслах багш Б.Чулуунцэцэгийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 35 жил тасралтгүй ажилласан олон жилийн амжилт бүтээл, ажилласаг хөдөлмөрч зан, төрийн албыг нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэж бусдадаа үлгэр дууриал үзүүлэн манлайлж явааг олон нийтэд АЛДАРШУУЛАХАД ТААТАЙ БАЙНА.

Багшдаа аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе өө!

2024-03-12 12:35:00