• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
Иргэдэд хүргэх мэдээлэл

3-р сарын 19-ны өдөр Жаргалан хүүхдийн цэцэрлэг Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах байгууллагын үндсэн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан, таниулах тэдний сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг олж харах зорилгын хүрээнд энэ хичээлийн жилд зохион байгуулсан ажлаа иргэд эцэг эхчүүддээ тайлагнаж, сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэнд багш ажилчид хийсэн бүтээснээ тайлбарлан зөвлөгөө зөвлөмж өгч, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг бүлэг бүр нээлттэй зохион байгуулан, иргэд эцэг эхчүүдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллаж байна.

Хэрэгжүүлсэн арга хэмжээ:

-Өдөрлөгийн бэлтгэл ажлыг хангаж , цахим урилга бэлтгэн эцэг эх , олон нийтэд хүргэх

- Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжилт, сургалт ,хөгжүүлэх үйл ажиллагааны тайлан, сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн гаргах

- бүлэг бүр хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж

-Хүүхдийн хоолны үзэсгэлэн ,амталгаа

-эцэг эхчүүдэд нас насны хүүхдийн хөгжлийн онцлогийн талаар мэдээлэл өгөх, сэтгэл ханамжийн судалгаа

зэрэг үйл ажиллагаатай" Нээлттэй хаалганы өдөрлөг " зохион байгуулагдаж байна.

2024-03-19 14:00:00