• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
Газрын зураг

11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ТӨВ - БАЯНЖАРГАЛАН СУМ

Баянжаргалан сум нь Төв аймгийн сум юм. Тус сум нь 1923 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн хан аймгийн Сэцэнчин вангийн хошуу. Жаргалант, Улаан-Ухаа, Эрдэнэ гэсэн  3 багийн  нийт  474 өрхөд 1558 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас эхнээсээ 23-д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог.

 

Төв аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 168  км, Аймгийн төвөөс 160 км зайд байрладаг.Баруун, баруун хойд, хойд талаараа Төв аймгийн Баян, Архуст, Баяндэлгэр, урд талаараа Говьсүмбэрийн Баянтал, Сүмбэр, зүүн, зүүн урд талаараа Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумтай хиллэдэг.

 

Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид, геоморфологийн хувьд Хэрлэнгийн бэсрэг уулсын мужийн Хэрлэнгийн мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн урд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хойд хэсгээрээ хадархаг уул толгод ихтэй,  өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.

2023-12-31 15:36:13