• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
Иргэдэд хүргэх мэдээлэл

“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 32 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН “ӨСВӨРИЙН БӨХ”-ИЙН БАРИЛААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Улсын Их Хурлын Тамгын газраас ажлын хэсэг байгуулж, орон даяар уламжлал болгон зохион байгуулж ирсэн ба сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас мөн жил бүр монгол өв, соёлыг сурталчилан таниулсан арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийг сурталчилан таниулах зорилгоор фостер мэдээллийг сошиал сувгаар сурталчилж ажилласан ба “Өсвөрийн бөх”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 насны ангилалаар зохион байгуулж бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн залуу өсвөрийн бөхчүүдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

6-10 насны ангилалд:

Түрүүлсэн бөх - Б.Бишрэлт – Өргөмжлөл, 40000 төгрөг

Үзүүрлэсэн бөх – М.Энхманлай - Өргөмжлөл, 30000 төгрөг

Шөвгөрсөн бөх – С.Мөнх-Эрдэнэ - Өргөмжлөл, 10000 төгрөг

Шөвгөрсөн бөх – Ш.Бат – Амгалан - Өргөмжлөл, 10000 төгрөг

11-14 насны ангилалд:

Түрүүлсэн бөх - Б.Билгүүнтулга – Өргөмжлөл, 40000 төгрөг

Үзүүрлэсэн бөх – Б.Баяржавхлан - Өргөмжлөл, 30000 төгрөг

Шөвгөрсөн бөх – Н.Оргилбаяр - Өргөмжлөл, 10000 төгрөг

Шөвгөрсөн бөх – Ч.Баасанцэнд - Өргөмжлөл, 10000 төгрөгөөр шагнаж урамшуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтов.

Зохион байгуулсан ажил, арга хэмжээний зургийг хавсарggгав.

2024-01-15 00:00:00