Төв аймаг Баянжаргалан сум ЗДТГазар, ИТХ-с байгаль , цаг уурын хүндрэлтэй байдал үүсэж цас , зудын бэрхшээл тулгарсан энэ үед #Малчдадаа_тусалъя аянд Төрийн байгууллага , аж ахуй нэгж байгууллага , үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, төрийн бус байгууллага , иргэд болон Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлд уриалж байна..
Мянга мянган жил бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн монголчуудын амьдралын эх үүсвэрийг хангаж ирсэн малчин түмэндээ сэтгэлийн цэнхэр хадгаа дэлгэж , цаг алдалгүй тусламж , дэмжлэгээ үзүүлж , буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг уриалж байна