• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
Иргэдэд хүргэх мэдээлэл

МАНЛАЙЛАГЧ, ҮЛГЭР ЖИШЭЭ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Н.Хоролпүрэв нь 1972 онд төрсөн, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг . 1988 онд 8-р анги төгсөж 1991 онд Дундговь аймгийн ХАА-н техниккум, 2007онд Хөдөө аж ахуйн их сургуулийг онд малын эмч мэргэжлээр төгссөн.

1991 -1997 он хүртэл сумын цэцэрлэгт багшаар ажиллаж, 2005- 2007 хүртэл ЗДТГ-ын Тогтвортой амьжиргаа төслийн идэвхжүүлэгчээр ажилллаж, 2007 онд Хөдөө аж ахуйн их сургууль төгсч, 2008-2011 он хүртэл Сумын Засаг даргын тамгын газарт Хууль эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2011 онд суманд мал эмнэлэг үржлийн тасаг байгуулагдахад мал эмнэлэг үржлийн тасгийн даргаар орж ажиллан 2019 оноос мал эмнэлгийн тасагт мал эмнэлгийн улсын байцаагчаар одоог хүртэл ажиллаж байна.

Н.Хоролпүрэв нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, хөдөө аж ахуйн салбарын хуулийн хэрэгжилтийг хангуулах, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар хүртээмжинд хяналт тавих, малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрт идэвх санаачилга гарган ажиллаж сүүлийн 6 жил дараалан байгууллагын үр дүнгийн гэрээ гүйцэтгэлийн тайланг “А”үнэлгээтэй дүгнүүлэн өөрийн хариуцсан ажлаа хариуцлагатай гүйцэтгэж чаддаг төрийн албан хаагчдын нэг юм.

2024-03-12 12:00:00