• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
Иргэдэд хүргэх мэдээлэл

“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МАЛЧДАД ЗУРГААН ХУВИЙН ХҮҮТЭЙ, 50 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэхээр таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг малчин өрхүүдэд таниулан сурталчлах, мэдээлэл өгөх, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, чадавхжуулах зорилгоор Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчид, хоршоо, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнүүдийн 3100 төлөөллийг хамруулсан уулзалт сургалт зохион байгуулагдсан.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээ нь хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэтэй болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой урт хугацааны цогц бодлого юм. Уламжлалт мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эрсдэлийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулсан. Энэхүү хуулийн хүрээнд “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар өрнөж байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 хүртэлх сарын хугацаагаар олгож, малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.

Хоршоонд хэн, хэрхэн элсэж болох вэ гэсэн асуултын дэлгэрэнгүй хариултыг дараах холбоосоор орж үзнэ үү.

Цахим шуудан: https://shinehorshoo.mn/...

2024-05-06 10:50:00