• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
Иргэдэд хүргэх мэдээлэл

Морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, Морины хэрэгсэлд тавих шаардлага стандартыг хангаж ажиллахыг сумын ЗДТГазар ИТХ-с зөвлөж байна.

ЗӨВЛӨХ НЬ:

1. Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас морины хэрэгсэлд тавих стандартад заасан хамгаалах хэрэгслээр хангахыг морь уралдуулж буй эздэд анхааруулж санамж, стандартыг хүргүүлэх

2. Хамгаалах хэрэгсэл хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байхад анхаарч, биелэлтэд хяналт тавьж, биелүүлээгүйгээс үүдэх эрсдлийг хариуцаж ажиллах

3. Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас,

морины хэрэгсэлд тавих шаардлага (ММ5 6264-2011) стандартыг хангуулах тал дээр тавьсан шаардлагыг биелүүлж ажиллаагүй уяачдын холбоо. морины комссын талаархи мэдээллийг МХГ-т ирүүлэх

4. Сум багийн хүрээний бэсрэг наадам, их богино сунгаа, овоо тахилга, бооцоот уралдааны үед морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах асуудал үндсэндээ орхигдож унаач хүүхдүүд эрсдэлд өртөх явдал их байгаад онцгой анхаарч тухайн баяр арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа этгээд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих асуудлыг сумдын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, мал эмнэлэг үржлийн тасаг тухай бүр зохион байгуулж байх асуудлыг шийдвэрлэж, хийсан ажлын тайланг заагдсан хугацаанд хүргүүлж ажиллах

5. Сумдын ЗДТГ-ын МЭҮТасаг, малын эмч мэргэжилтэн, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг анхаарч, уралдааны морьдод эрүүл мэндийн үзлэгийг тогтмол хийлгэж, хүүхэд болон уралдааны морьдод үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллах

6. Морь унаж буй хүүхэд уяачдын хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, гэрээнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах заалт /.Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна./-тай нийцүүлж ажиллах

7. Морьд уралдааны замд гарах үеийн аюулгүй байдлыг хангаж ажиллах. Үүнд: а/. Уралдах морьдын тоонд тохируулан төхөөрөмжийн тоог нэмж байрлуулах

б/. Төхөөрөмжийн торны бүрэн бүтэн байдлыг сайтар хангах

в/. Төхөөрөмж жигд буух тал дээр онцгой анхаарч, дадлага туршлагатай хүн ажиллуулах

8. Морь унаач хүүхэд бүрийг ‘Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага’ (МNS 6264-2011) стандартад заасан дараах хувийн хэрэгслээр хангах

Үүнд:

1.Хамгаалалтын дуулга

2.Өвдгөвч тохойвч

3.Нүдний шил

4.Гутал

5.Хамгаалалтын хувцас

6.Эмээл

7.Хазаар ташуур зэрэг нь дээрх стандартын шаардлагыг хангасан байна.

Дээрх шаардлагыг хангаагүйгээс үүдэх хариуцлагыг сумын Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстойг зөвлөж байна.

2024-05-15 10:40:00