• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
Иргэдэд хүргэх мэдээлэл

ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА С.МАГНАЙБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨНӨӨДӨР БАЯНЖАРГАЛАН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

Ажлын хэсэгт Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Cумын Засаг дарга Ө.Нямбаяр, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-Яйчил, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн их эмч Б.Энхзул нар сумын онцгой комиссын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага зохицуулалтаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, хаваржилтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцан ажиллаж байна.

Аймгийн онцгой комиссоос сумын онцгой комисст:

-Өрхийн эмчийн цүнх 2 ширхэг

-Эмийн багц 30 ширхэг

-Тэжээлийн буудай 35 тн

-Цагаан будаа 6 шуудай

-5,000,000₮-ийн шатахуун

-Загасан тос 60 литр

-Хуурай глюказ 50 кг

Шархны тос 40 литр тус тус хүлээлгэн өгч малчин өрхөөр орж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

2024-02-27 13:00:00