• 86744603
  • Tuvaimagbayanjargalan@gmail.com
Иргэдэд хүргэх мэдээлэл

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГА, НЭГТГЭЛ, АНГИУДЫН УДИРДЛАГА, АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛАА

Аймгийн хэмжээнд ихэнх сум зудын өндөр эрсдэлтэй буюу цагаан зудтай, байгаа ба ялангуяа 11 сарын эхээр орсон цас, цасан шуурганы улмаас Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Бүрэн сумдад байгалийн аюулт үзэгдэл болж, өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Онцгой комиссын дарга нөхцөл байдалд дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг ЗХЖШ-ын дарга болон Хуурай замын цэргийн командлагчид хандсанаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119, 120, 326 дугаар ангийн 24 цэргийн алба хаагч 14 нэгж техниктэйгээр 2023 оны 11 сараас 628 малчин айл, өрхөд тусламж үзүүлж, 3648 км зам, давааг нээх ажлыг зохион байгуулж, өнөөдрийг хүртэл цасанд боогдсон зам даваа нээхээс гадна цасанд боогдсон малчдыг нүүлгэх, өвс тэжээл хүргэх, эмнэлгийн тусламж үзүүлж гамшгийн эрсдэлийн үед ажиллах томилгоот бүлгийг ажлуулж малчдад маш их туслалцаа үзүүлж бидний ажилд маш их туслалцаа үзүүлж байна.

Аймаг орон нутгийн хүсэлтийг шийдвэрлэж өгсөн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командал, нэгтгэл ангийн захирагч, албан хаагч нарт зуд турхан, үер усны гамшгийн үед хамгийн түрүүнд ажиллаж байдагт нь ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархаж байна.

ХҮНДЭТГЭСЭН

АЙМГИЙН УДИРДЛАГА, АЗДТГ, ЦЭРГИЙН ШТАБ,

СУМДЫН УДИРДЛАГА

МОНГОЛ ЦЭРГИЙН СУУ АЛДАР БАДРАХ БОЛТУГАЙ.

2024-01-17 12:00:00